1953 онд Мао Цэдүний ойрын хүрээний нөхөр болох Си Чүнсюн түүний хоёр дахь эхнэр Чи Синь хоёроос төрсөн. Эцэг нэгтэй Чи Чиаочиао, Чи Анан нэртэй 2 эгчтэй.

Хятадын коммунист намын даргын эцэг намын дээд эрэмбэ шатлалд олон төрлийн ажил хийж байсан, улс төрийн зөвлөлийн дэд даргаар ч ажиллаж байсан. Тухайн үеийн нам төрийн удидагч лидерүүдийн хүүхдүүдийг “улаан хунтайж” гэж нэрлэдэг байв. Хятадын соёлын хувьсгалын үеэр 1963 онд эцгийг нь намын эсрэг хуйвалдсан хэмээн буруутган баривчилж, хүү Сиг 10 настайд нь Шэнси муж руу хөдөлмөр хүмүүжүүлгийн газар сурган хүмүүжүүлэхээр илгээжээ. Хүнд биеийн хөдөлмөр хийж, ядуу тарчиг амьдарч, газар гэрт байрлаж хонодог байсан. Хожим энэ тухайгаа коммун буюу хамтралд ажиллаж байхдаа цорын ганц хүсэл мөрөөдөл нь мах идэх, дахин дахин мах идэх байсан гэж дурсжээ. Нэг удаа тухайн газраасаа Бээжин рүү оргож зугтсан, баригдан буцаж ирсэн. Ээж нь олон нийтийн өмнө үзэл суртлаар нөлөөгөр эцгийг нь буруутган зэмлэж байв.
Намд орохын тулд 10 удаа өргөдөл өгсөн, эцэс сүүлд нь эвлэлд элссэн, 1974 онд идэвхи хичээл зүтгэлийг нь үнэлэн ХКН гишүүнээр авсан. 1970-аад оны эхээр нөхцөл байдал дээрдэж, соёлын хувьсгалаар баригдаж хэлмэгдсэн иргэдийн хүүхдийг сургуульд орохыг зөвшөөрсөн, мөн түүний байсан Янчуан суманд Цинхуа сургуулийн 1 хуваарь ирсэн тул Си Бээжингийн их сургуулийн хими-технологийн факультетад орсон 1975 элсэн орсон.
Улс төрийн замнал
Аав нь төрийн албанд эргэн орсны дараа Си хүү Хэбэй, Фузиан мужийн төрийн албанд ажиллаж эхлэв. 2000 онд Фузиан мужийн захирагч болж, мөн хажуугаар нь “марксист онол, үзэл суртал, улс төрйин боловсрол” мэргэжлээр мэргэшин сурч эхлэв. Хуулийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ.

2000 оноос залуу Сигийн ажил алба хөгжин цэцэглэж эхэллээ. Фуциан мужийн ажлын дараа Чэжян мужийн захирагч болов. Мужуудад хийж гүйэтгэж байсан ажлын туршлага нь түүнд өөрийн багаа бүрдүүлж, багтайгаа хамт ахиж дээшлэх боломж олгосон төдийгүй нийгмийн доод давхраас тодрон гарч ирсэн үлгэр дуурайл дүр бүтээсэн, энэ хожим нь хятадын коммунист намын суртал ухуулгад хамгийн их ашиглагдсан.

2008 онд авлига хээл хахуулийн эсрэг амжилттай тэмцэгч гэж өөрийгөө цоллосон Си Хятадын коммунист намы орлогч дарга боллоо.
ХКН-ын дарга
2012 оны ХКН-ын УТТ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, 2013 онд ХКН-ын даргаар сонгогдов. Тухайн үед түүний өрсөлдөгч нь Хятадын эдийн засгийн гайхамгийг бүтээсэн хүмүүсийн нэг болох Ху Жинтаогийн дэмжлэг ивээлд багтагч Ли Кэцян байв, мөн, Жоу Юнкан, Чэнь Лянъюй нарын дунд намын удирдлагын төлөөх тэмцэл өрнөсөн. Тухайн үед Жоу Юнкантай маргалдан зодолдож сандлаар цохиулсан гэдэг. ХКН-ын дарга Чэнь Лянъюйг хожим буруутган 18 жил шоронд хорьсон байдаг. Харин Ли Кэцян засгийн тэргүүнээр томилогдов.
2013 оноос Хятад улс Си даргын удирдлаган доор эдийн засаг, нийгмийн хүрээнд томоохон өөрчлөлт шинэчлэлт хийж эхэлсэн. Мөн 2013 онд “Бүс ба замын санаачига” нэртэй дэлхий дахины зам дэд бүтэц, эдийн засгийн хөгжлийн төсөл санаачлан зарлаж эхлүүлсэн.
2015 онд “Дөрвөн төгөлдөршил стартеги” нэртэй хөгжсөн нийгэм байгуулах, шинэчлэлийг шинэтгэн төгөлдөрүүлэх, улс үндэстнээ хуулийн дагуу удирдах, намыг нягт нямбай засаглах 4 зорилготой хөтөлбөр зарласан.
2016 онд “өрх бүр нэг хүүхэд” бодлогыг халсан, 2021 оны 5 сард “”өрх бүрт 3 хүүхэд” бодлого баталсан, гэр бүл үр хүүхдийн тоог хязгаарлах бодлогыг халсан. Хятадын коммунист намын даргын суудалд 2 удаа улиран сонгогдсон, сүүлд 2023 оны 3 сарын 10-нд. Сүүлийн хэдэн арван жилд 3 дахиж сонгогдсон анхны лидер болов. Үндсэн хуулинд өөрчлөлт орсноор түүнд энэ боломж олдсон. 2018 оноос ХКН-ын даргын бүрэн эрхийн хугацаа зөвхөн 2 таван жилээр хязгаарлагдахгүй болсон.
Си даргыг шүүмжлэгчид сүүлийн арван жилд намын элитүүдийг бүгдийг өөртөө татаж нэгтгэсэн, сөргөх хүн дээд хүрээнд байхгүй, залгамжлагчаа бэлдээгүй гэж ярьцгаадаг. Түүнчлэн, “Ши Жинпиний шинэ эрин үеийн Хятад онцлогтой социализмын тухай бодол” гэсэн номыг 2018 онд ХКН-ын дүрэмд оруулсан, 2049 он хүртэлх (БНХАУ-ын 100 жилийн ой) улсын хөгжлийн гол төлөвлөгөө богосон гэж үздэг.
Си дарга хөгжлийн шинэ бодлого томьёолсон нь “хөөсөн хөгжил” биш чанартай хөгжлийг эрхэмлэх тухай болно. Ямар ч үнэ цэнээр хөгжих биш ДНБ тултал хөжүүлнэ гэх мэт. 2015 онд ядуурлыг бууруулах хөтөлбөр батлан 2021 онд ядуурлын түвшинд байсан 100 сая хүнийг ядуурлаас гаргаж хэвийн амьдралд оруулснаар хөтөлбөрөө хааж дүгнэсэн. 2012 онд Си Жинпин албан тушаал авахад хятадын ард түмний 58 хувь нь өдрийн 8.30 доллараас бага мөнгөөр амь зууж байсан бол 2022 онд энэ хувь 22 болж буурсан.
Си даргын үед Хятад дэлхийд 2-т орох хүчирхэг эдийн засагтай болсон. Худалдан авах чадвараар АНУ-ыг түрүүлж тэргүүлж байгаа, нэг хүнд оногдох ДНБ-ийн хэмжээгээр АНУ, Баруун европын орнуудаас хоцорч байгаа төдийгүй Оросоос арай дээгүүр, Тринидад Тобаго улсаас арай доогуур буюу 80 дугаар байр эзэлж байгаа.
Си даргын үеэс АНУ-тай сөргөлдөн тэмцэж эхэлсэн. 2020 онд Хонконгийн асуудлаар АНУ Хятадад хориг арга хэмжээ авсан. Коюид-19 дэгдэхэд АНУ хятадыг буруутгасан. Жо Байдений засаглалын үед харилцааны хурцадмал байдал намжсан.
Энэ үед Хятад олон улсын тавцанд буюу дэлхий дахинд үнэ хүнд, нэр нөлөөгөө нэмэгдүүлж байна. Йементэй хоорондох хурцадмал харилцаагаа халж, Иран, Саудын Араб улстай харилцаагаа сайжруулсан.
Украины дайны үеэр Хятад хориг хаалтын ажиллагаанд нэгдээгүй. 2018 онд Форбс сэтгүүл дэлхийн хүч нөлөө бүхий хүнээр тодруулсан. Оросын худалдааны гол түнш, хоёр орны хоорондох худалдааны эргэлт урьд хожид байгаагүй 190 тэрбум долларт хүрсэн.
2024 онд Путин, Си Жинпин хоёр “Шинэ эрин үед иж бүрэн түншлэл, стратегийн харилцааг гүнзгийрүүлэх” тунхаглалд гарын үсэг зурсан. Хятадын төрийн гадны лидрет олгодог хамгйин том шагнал болох “Найрамдал” одонг Путинд өгсөн.
2026 онд батлан хамгаалах зардлыг хоёр дахин нэмэгдэж 282 тэрбум долларт хүрсэн.
Хятадын ардын чөлөөлөх арми
2023 оноос 2026 он хүртэл хятадын цэрэг армийн дээд удирдлагын 20 хувь нь авлига хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг ямар нэгэн шалтгаанаар алга болсон ( хоригдсон, хэрэгт буруутгасан, албан тушаалаа өгсөн, сураггүй алга болсон) Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын өмнөхөн хурлын төлөөлөгчдийн жагсаалтаас дээд удирдах түвшний 9 генералын нэрс алга болсон. Үүнд хэвлэл мэдээллийн улс төрийн комиссар Ли Вэй, явган цэргийн командлагч Ли Цяомин, тэнгисийн цэргийн командлагч Шэнь Циньлун, тэнгисийн цэргийн комиссар Цинь Шэнсян, агаарын цэргийн комисар Юй Чунфу, генерал Ван Дунхай, хошууч генерал Бянь Жуйфэн, Дин Лайфу, Ян Гуан нар юм.
Сүүлийн 3 жилд Си Жинпин цэрэг дайны дээд удирдлагын 6 генералын 5-ыг зайлуулсан, хамгийн сүүлийнх нь түүний багын найз, хамгийн итгэлтэй хүмүүсийн нэг, ХКН-ын цэрэг дайны зөвлөлийн орлогч дарга Жан Юся байв. Түүнийг АНУ-ад хятадын цөмийн нууцын талаар мэдээлсэн, цөмийн онц нууц мэдээлэл задруулсанд буруутгасан. Ер нь хятадын түүхэнд үнэн итгэлт хүмүүсээ буруутгасан, өрсөлдөөнөөс авч хаясан, зайлуулсан түүх тохиолдол маш олон бий.
Эдгээр үйлдэл нь түүнийг Хятаын ардын чөлөөлөх армийн удирдлагыг Си Жинпин ганцаар гартаа авсан үйлдэл боллоо гэж гадны хэвэл мэдээллийнхэн дүгнэж байна.
Гэр бүл
Си Жинпин 2 удаа гэрлэсэн. анхны эхнэр Хятадын англи дахь элчийн сайдын охин Кэ Линлин байв. Анхны эхнэртэйгээ таарамж муутай, байнга хэрэлдэг, эхнэр нь Хятадын хөдөө мужид амьдрахыг хүсээгүй, Лондон явахыг хүссэн, Си татгалзсанаар хос салсан, эхнэр нь салаад Англи явсан гэдэг. 1987 онд хятадын эстрадын од,

Хятадын чөлөөлөх армийн чуулгын дуучин Пэн Лиюаньтай гэрлэсэн. 18 настайгаас хойш Хятадын ардын члөөлөх армид албан хаасан. 1980-аад онд Пэн Лиюань Си Зинпинээс илүү алдар хүндтэй дуучин байсан. Ардын дуу болон цэрэг дайны дуу дуулдаг байсан, одоо хошууч генерал цолтой.

Си Минцэ нэртэй охинтой, 2015 онд Харвардын сургууль төгссөн.

Уууланд авирах, сэлэлт сорхдог, сагс, хөл бөмбөг, бокст дуртай. Манчестр Юнайтед багийн дэмжигч. Арсенала, Манчестер Сити, Кристал Паласа багийн тоглолтыг үзэж сонирхдог. Бе хамгаалах урлаг Цигунаар хичээллэдэг, буддизм сонирхдог.
Алхах, ном унших дуртай. Хятадын кино найруулагч Жиа Чанкед дуртай.
Leave a Reply