Орос украины дайны тойм 13.05.2026

Оросын зүгээс ялалтын баярын үеэр гал зогсоох тушаал гаргасан. Зеленский ялалтын баярыг тасалдуулна галаа зогсоохгүй гэж мэдэгдсэн, Трамп ярьснаар аль аль тал галаа зогсоож тохиролцсон. Оросын цэргийн парад зөвхөн явган цэргийн анги нэгтгэлийн хүрээнд баяр ёслолын жагсаал болсон, хэдийгээр зэвсэг техникээ бэлэн байлгаж бэлдсэн боловч аюулгүй байдлын үүднээс зэвсэг техникийн жагсаал болоогүй. 10, 11-ний өдрүүдэд орос украины тал хэн нэгнийхээ ар тал руу дрон, пуужингаар довтолсонгүй, галын шугамд идэвхитэй дайн тулаан өрнөсөнгүй.

Зеленскийн ерөнхийлөгчийн ажлын албаны дарга байсан “Хирург”, “Али Баба” хочтой Андрей Ермакийг украины авлигтай тэмцэх газрынхан мөнгө угаасан, доорх тансаг зэрэглэлийн тус бүр нь 2 сая долларын үнэлгээтэй барилгыг Зеленский (1000м2) болон түүний ойр хүрээнийхэнд зориулан барьсанд буруутгасан. Чернышов мөн авлигын хэрэгт холбогдсон, Миндич авлига хэл хахуулийн хэрэгт холбогдоод украинаас зугтан Израйилд амьдарч байгаа. Миндичийн МинЭнерги, ЭнергэАтом гэсэн групп украины үндсэн цахилгаан түгээх байгууламж, системийг хянаж байсан, мөн түүнд зориулан америк болон бусад орны оросын бөмбөгдөлтөөс хамгаалахад зориулсан тусламжийн хөрөнгө болон төсвийн энэ салбарт зориулсан хөрөнгө мөнгийг хянаж байсан.

Украины ерөнхийлөгч Зеленскийн хэвлэлийн төлөөлөгч байсан Юлия Мендел Такэр Карлсонд ярилцлага өгсөн. Тус ярилцлаганд Зеленскийн үнэн бодит байдал, хар тамхи, нууц ажиллагаа, хэрхэн засгийн эрхэнд гарсан, энх тайван тогтооход саад болж байгаа хүн нь Зеленский болох тухай ярьсан.

Дайны тойм

Оросын тал украины Киев хот болон шатахуун түгээх станц, цахилгаан түгээх сүлжээ, төмөр замын сүлжээг дрон, пуужингаар харваж байна.

Трамп сүүлийн үед оросыг галаа зогсоовол Оросын хоригийн зарим хэсгийг цуцлахаар ярьж байна.

Ерөнхий байдлаар оросын тал бараг бүх фронтоор давшиж урагшилж байна, украины тал зарим нэг газраар сөрөг давшилт хийхийг оролдож байна, ихэнх хэсгээр оросын талын довтолгооныг няцааж байна, мөн нэг фронтоо нөгөө фронт руу цэргээ шилжүүлэн байршуулж хамгаалан тулалдаж байна, нөөц цэргийн хүч нөөц байхгүй, цэрэг зэвсгээ сэлгэн байршуулах тактиктай. Оросын тал энэ зун намрын турш боломж бололцоогоо ашиглан аль болох урагшлан давших, муугаар бодоход эзэлсэн байрлалаа хадгалж үлдэх тактиктай байна, энэ бол эхний хувилбар.

Өмнөд буюу Днепр хэсэгт украины тал оросын эзлэн авсан Приморск, Степногорск хэсгийг буцаан авахыг оролдож сөрөг дайралт хийж байна. Украины тал энэ хэсэгт оросын өвөл эзлэн авсан ихэнх нутгийг буцаан авсан, Приморск, Степногорскийн суурингийн захад бэхлэн хаасан тулалдаж байна.

Орехов хэсэг буюу Новоданиловка, Токмачко байрлалд украины тал мөн сөрөг дайралт хийж байна, Малая Токмачка суурингаас оросын талыг хөөн гаргасан, жижиг тулгарсан дайралт сөргөлдөөн үргэлжилж байна. Гуляйполе хэсэгт орсын Восток группын цэрэг Чудесное, Новоселевка, Гуляйпольское байрлалд урагшлан давшиж байна. Чудесное, Гуляйпольское сууринд саарал бүс буюу хэний ч хяналтанд ороогүй нутагт тулаан өрнөж байна. Энэ хэсэгт аль тал аль байрлалыг хэн хянаж байгааг тэмдэглэхэд маш бэрхшээлтэй, учир нь тухайн байрлал бусад тулааны нөхцөлд хэр ашигтай, уялдаа холбоотой байгаагаас шалтгаалан нөхцөл байдал банйга өөрчлөгдөж байна. Зурган дээр оросын хяналтанд байгаа оросууд санаачилгыг авсан газар, фронтыг тухайлан зурж тэмдэглэсэн байгаа. Саарал бүс буюу хэний ч хяналтанд байхгүй бүс нутаг маш их хэмжээтэй байгаа нь тухайн бүс нутагт цэрэг биш дроны дхяналт, айн явж байгаатай холбоотой. Чудесное, Гуляйпольское суурин удахгүй оросын хяналтанд орохоор харагдаж байна. Оросын тал Верхняя Терсаг хяналтандаа авсан, мөн Воздвижевка оросууд байрлаж бэхэлсэн. Энэ украины талыг айлгаж хөрш Покровскийн чиглэлээс цэргүүд энэ байрлад нэмж татан байршуулж байгаа.

Оросын төв группын цэргийн байлдаж байгаа Новопаловка байрлалд Новопаловка сууринд оросууд нэвтэрсэн, тус хотын хяналтын төлөө тулалдаж байна, оросын тал цэргээ сэлгэн шинэчилсэн, тус сууринг бүрэн эзлэхийн иөлөө тулалдаж байна. Энэ хотыг украины тал маш их бэхэлсэн, хойд, баруун хойд хэсэгт оросууд байрлаж бэхэлсэн, мөн Муравка суурингийн зүгээс мөн Новопавлока руу довтолж байгаа. Муравкад байлдаж байгаа цэргийн хүч Новопавлокийн цэрэгтэй нийлж, Межевой суурин луу довтолно.

Хойш, Оросын мөн төв группын Покровск байрлалын цэрэг дайчид Васильевка, Новый Донбасс хэсэгт тулалдсаар, томоохон хөдөлгөөн өөрчлөлт байхгүй. Дээд хэсгээр ширүүн тулаан өрнөж оросын тал санаачилгыг гартаа аван тулалдаж байна.

Хойш Константиновка чиглэлд Константиновка хотод оросууд тактикийн хувьд өндөрлөг ашигтай байрлалыг эзэлсэн, оросын зарим дайчид гол хүртэл давшсан, украины хамгаалан тулалдаж байгаа дайчид зарим хэсгээр 3 талаас бүслэгдэн хотын төв, өмнөд хэсгийг хамгаалан тулалдаж байна. Энэ хотыг эзэлбэл оросын тал Кривой Торец голоо даган Алексеев Дружков суурин, цааш Дружков луу довтолж Торск талаас довтолж байгаа цэрэг дайчидтай нэгдэнэ.

Славянск чиглэлд Раи-Александровкад оросууд цөмрөн орсон, тус сууринг ээзэлбэл цааш Николаевка буюу Славянск хотын захад хүрэх юм. Ингэснээр оросын тал 2014 оноос хойш мөрөөдөж байгаа Славянск хотыг эзлэн авахын төлөө тулалдах юм. Энэ хотоос оросын төлөө гэдэг, оростой нэгдэнэ гэдэг яриа үүссэн түүхтэй.

Лиманы байрлалд хурц томоохон өөрчлөлт байхгүй, сүүлд оросын тал Кривая Лука сууринг эзлэн авсан, цааш Лиман хотыг цэрэг зэвсгээр хангаж байгаа төв хангамжийн зам сүлжээг таслахаар оролдож байна.

Купянск байрлалд мөн өөрчлөлт шилжилт байхгүй, Купянск хотод оросын тал цөөн цэрэг дайчдаар довтолж урагшлахыг оролдож байна. Оскол голын зүүн эрэгт оросын тал шивээлсэн, гол руу дайрах хүрэх боломж хүлээж байна.

Большой Бурлук байрлалд буюу Волчанскаас хойш оросын тал давшихыг оролдож байгаа боловч украины тал цэргийн нөөц бусад фронтоос татсан, хамгаалан тулалдаж оросын дайралтыг няцааж байна.

Сумскийн чиглэлд дайралт тулаан, шилжилт өөрчлөлт багатай, оросын тал Краснополье сууринг чиглэн давшиж байна. тагнуулын ангиуд очсон. Сумск мужийн хуучин төв суурин юм. Мирополье тосгоныг оросууд эзлэн авсан, украины тал сөрөг дайралт хийсэн. Оросын тал 2 долоо хоногийн хугацаанд олон чиглэлд томоохон дайралт давшилт хийх төлөвлөгөөтэй байна.

← Back

Thank you for your response. ✨

Leave a Reply

Discover more from MEDEE.BIZ

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading