Орос украины дайны тойм 25.04.2026

Орос Украин хоорондоо дайтсаар л байна. Орос Украины нутаг дэвсгэрийн тавны нэг орчим нутаг дэвсгэрийг эзлэн авсан. Тэр тусмаа газрын баялаг, хар хөрсөөр баялаг газар нутгийг эзлэн авчээ.

Сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд фронтын цэрэг дайны явдалд 2 үндсэн өөрчлөлт явагдсан. 1. Орос сард 6,000 орчим дрон үйлдвэрлэж байгаа бол Украинчууд 12,000 буюу 2 дахин их дрон угсарч нийлүүлж байна. Ер нь энэ дайныг цэрэг зэсвгийн гэхээсээ “дроны дайн” гэж нэрлэдэг. Учир нь дрон дайны үйл ажиллагаанд асар их нөлөөтэй, цэрэг зэвсгийн шууд хохирол маш их үзүүлдэг. Хэрэв украины дрон байгаагүй бол энэ дайнд Орос маш хурдан урагшлах байсан гэж дайны мэргэжилтнүүд хэлдэг. Ийм дроны дайн өмнө нь хэзээ ч болж байгаагүй. Энэ олон дрон шууд дайны талбарт буюу фронтын ар талд хүрч аль аль талд маш их хохирол учруулж байгаа, тухайлбал хүн хүч, цэрэг зэвсэг, агуулах, цэрэг дайны байгууламж гэх мэт. Сүүлийн үед украины тал оросын далай тэнгисийн зөөвөр тээврийн боомт хотууд руу дроноор маш их довтолсноор оросын энерги газрын тосны үйлдвэр, агуулах, сүлжээ, тээвэр хангамжид маш их хохирол учруулж байгаа. (тэнгис далайн боомтууд руу довтолсон дроны довтолгоог хаах зогсоох, усган сөнөөх бараг боломжгүй байдаг) Оросын нийт газрын тосны үйлдвэрлэл тээвэр хангамжийн 15 хувьд энэ дайралт довтолгоо нөлөөлж байна гэсэн тоцоо бий. Энэ нь алсуураа бензин тосны үнэ хангамж, дэлхийн зах зээл зэрэг маш олон зүйлд нөлөөлдгийг та бүхэн мэдэх биз.

2. Мөн 3 сарын сүүлээр оросын талд Старлинк ажиллахаа больсон, өөрөөр хэлбэл оросууд Старлинк ашиглан тагнуул тандалт хяналтын үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол тэр бүх үйл ажиллагаа зогссон. Старлинкийн орос дахь үйл ажиллагааг бүрэн хаасан ба харин эсрэгээрээ украины тал дрон, тагнуул, тандалт, хяналт зэрэг бүх зүйл дээр хэвийн ашиглаж байна.

Дээрх 2 хүчин зүйл оросын давшилтын үйл ажиллагаанд маш их нөлөөлж оросын давшилтын хурдыг 4 сард удаашруулсан.

Оросын тал мөн украины талын газрын тос нефтийн агуулах, бааз, станц, хангамж сүлжээг дрон, пуужингаар сүүлийн 7 хоног довтолж байгаа. Дайны галын шугам фронт орчмын украины талын бензин түлш түгээгүүр, сүлжээ, хангамж, агуулахыг үндсэнд нь оросын тал устгасан. Одессын зэрэг бензин түгээлтийн сүлжээ төвийг мөн оросууд устгасан. Дизел түлшний үнэ украин европоос худалдан авч байгаа болохоор маш үнэтэй тусч байгаа, хамгийн хомсдож байгаа зүйл нь украинд бензин түгээлтийн машин ба машины жолоочийн асуудал. Эдгээр асуудал нөгөөтэйгүүр оросын хавар зуны давшилтын бэлтгэл зохион байгуулалтад эерэгээр нөлөөлөх болно. Өмнөхөн оросын тал фронтын шугамын ойролцоох буюу тухайн фронт руу бараа хангамж түгээдэг хүргэдэг төмөр зам, төмөр замын сүлжээ, чирэгч толгой галт тэрэг зэргийг онилж устгах, тасалдуулах арга хэмжээ авсан.

Мөн украины тал патриот зэрэг агаараас эсэргүүцэх пуужингийн нөөцгүй болсон. Өөрөөр хэлбэл оросын пуужингууд онилсон байгаа ямар ч саадгүй онох болно гэсэн үг.

Дайны байдал

Орос украины хооронд завсарлаад байсан цэрэг дайны үйл ажиллагаа сэргэсэн, аль аль тал хавар зуны давшилтад бэлтгэн, дайн давшилтын санаачилгыг гартаа авахыг оролдон тулалдаж байна.

Днепр группын өмнө эзэлсэн Степногорск зэрэг байрлалд украины тал довтлох, сэтлэх, тусгаарлах оролдлого хийн байнга довтолж байна. Украины тал сүртэй нөлөөгүй бага боловч амжилттай дайрч зорилгоо биелүүлж байна.

Зүүн группын хүрээнд өөр дүр зурагтай, украины талын цэргийн нөөц хүч шавхагдсан, оросын талын шинээр сэлгэн байршуулсан нөөц хүч украины талын довтолгооноор олж авсан хэсгийг буцаан эзлэн авч, цэвэрлэх ажиллагаа явуулж байна. Оросын энэ ажиллагаа дуусахаар Ореховын хэсгийн ар тал руу довтлох дайрах ажиллагаа эхэлнэ.

Оросын Төв группын дайрах ажиллагаа үргэлжилж байна. Донбассаас Новый Сергеевка хүртэл орос украиын хооронд маш ширүүн тулалдаан өрнөж байна, ер нь дайн тулааны хамгийн төв цэг болоод байна. Билецка, Ново Александровка, Новый Донбасс сууринд цус асгаруулсан тулаан үргэлжилсээр байна.

Хойд групп Константиновкад нөхцөл байдал ширүүн байгаа, украины фронт маш сайн хамгаалж байгаа боловч энэ хамгаалалт удахгүй нурах бололтой, өмнө нь Константиновка хотод оруулахгүй түгжин хамгаалж байсан украины арми хангамж доголдсон, сэлгэн байршил хийгдэхгүй, агаарын довтолгоо идэвхижсэн зэргээс оросын тал тус хотын өмнө хэсэг, зүүн хэсгээр хотод нэвтрэн ороод байна. Мөн бусад чиглэл Торск, Ново Павловкад мөн оросын тал бага багаар Дружковкын чиглэлд давшиж байна.

Славянск, Крамоторскийн чиглэлд Раи-Александовка сууринд оросын тал нэвтэрсэн, оросын тал Малиновка суурин луу мөн хоёр гурван талаас давшихаар урагшилж байна.

Лиманы чиглэлд онцгой өөрчлөл хөдөлгөөн байхгүй, оросын тал Лиман чиглэлийн украины армийн байрлалын харилцаа холбоо сүлжээг таслан, ар хударгаар дайрахаар ажиллаж байна. Лиман хотод оросууд нэвтэрсэн, маш ширүүн цус асгаруулсан тулаан тус хотод өрнөж байна.

Купянскийн чиглэлд энэ хотыг эзлэхээр оросын тал сүүлийн хэдэн сар тулалдаж байгаа. Аль аль тал хөдөлгөөн давшилт байхгүй. Оросын тал доод хотуудаар дамжин дайрахаар доод жижиг хот сууринг дайрах ажиллагаа явагдаж байна.

Купянск хотын урдхан Волчанск хэсэгт дайн ажиллагаа идэвхижиж, энэ хэсэг рүү украины тал Купянск хотоос нэмэлт хүч илгээж байаа нь Купянск хотын хамгаалалтыг сулруулж оросуудад давших боломж олгож байна. Оросын тал энэ хотыг эзлэн авсан боловч украины тал тус хотын ихэнх хэсгийг буцаан авч хамгаалж байгаа.

Суджа хавьд Краснополье хот руу оросын цэрэг дайран орохыг оролдож байгаа, маш их ой модтой томоохон суурин газар. Энэ газрыг эзлэн авбал Сума хотыг эдээс дрон болон их буу артиллер Сума хот руу довтлох боломжтой болно. Украины армийн томоохон цэрэг дайны төв болж байгаа, оросууд эзлэн авбал украйн болон энэ бүс нутагт маш хүнд тусна.

Яг одоо өрнөж байгаа орос украины дайны нөхцөл байдал иймэрхүү байна.

Дайны хохирол

Дайны хохирлыг дайтагч талууд хэзээ ч үнэнээсээ гаргадаггүй, энэ нь дайтагч ард түмний сэтгэл санаа маш олон зүйл нөлөөлж болох учраас тэр байх. Оны эхээр хакерууд украины жанжин штабын дата баазад халдаж украины талын хохирлын тоо бичиг баримтыг гарган нэтэд тавьсан, энэ нэр усыг он сартай нь жагсаасан бичиг баримтаар украины талын цэрэг дайчдын хохирол 1,700,00 хүн гэж тавьсан байсан. Оросын тал мөн 1,000,000 орчим хүн алдсан гэсэн мэдээ байдаг. Орос украин аль аль тал ийм их хэмжээний хүн хүч, зэвсэг техникийн хохирол амссан болохоор 4 жил 3 сар үргэлжилж буй энэ дайнд хэн ялагч болох, хэн ялах нь тодорхой болоогүй ч аль аль тал буцах замгүй болсон мэт харагддаг, хэний зөв хэний буруу гэж хэлэхэд хэцүү юм.

Гар тулаан

2024 оны 11 сарын 17-нд Донецк муж, Трудове тосгонд орос украин хоёр цэргийн хооронд өрнөсөн гар тулаан, украин цэрэг Дмитро Масловскийг Украины баатар цолоор нэхэн шагнасан. Орос цэрэг Андрей Николаевич Григорьев 5 хүүхэдтэй якут залуу, тулааны гавьяаг үнэлэн Оросын баатар цолоор шагнасан. Тулааны төгсгөлд украин цэрэг “Миний үхэх цаг болж. Намайг явуулаач, чи сайн, хамгийн шидэг нь байлаа, баярлалаа. баяртай” гэж хэлсэн байдаг. Дэлхийн дайны түүхэнд амиа алдсан ба амь насыг хороосон аль аль нь тал хожим нь алдаршсан цөөхөн тохиолдлын нэг болсон.

Leave a Reply

Discover more from MEDEE.BIZ

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading