
Түүнийг “бункерийн өвөө” гэж барууныхан хочилдог. КГБ буюу Дотоодын хамгаалах яаманд түүний ажлын хоч “өвөө” байсан гэдэг. Албан ёсны намтар аз жаргалтай хүүхэд насаа өнгөрөөсөн гэж байдаг бол бусад гадаадын нийтлэлчид түүнийг багадаа маш их зовж, зодуур дарамт амссан, сэтгэлзүйн хувьд гэмтэл авсан, хүнд итгэдэггүй гэж бичдэг. Түүнийг өргөмөл ч гэж бичих нь бий.
Түүний гэр бүл
Путин 1980 онд найз нь түүнийг анх кинонд дагуулж явсан, анх эхнэртэйгээ Людмила Александровна Шкребеневатай кинотеатрт танилцсан, 2 өдөр дараалж кино үзсэн гэдэг. 1983 онд гэрлэсэн. Ерөнхийлөгч болсон цагаас хойш харилцаа муудсан, 2008 оноос тэргүүн хатагтай олны өмнө үзэгдэхээ больсон, Путин тэр хоёрны харьцаа маш хурцадмал байсан. 2013 онд гэрлэлтээ салгасан.

2016 онд Людмила Александровна Путина бизнесмен Артур Очеретнойтой гэрлэж Людмила Александровна Очеретная нэртэй болсон. 2022 онд Людмила Александровна Путинагийн харьяа CarMoney компанийн ашиг 58 сая рубль болсон. Түүний шинэ гэр бүлийн хилийн чанад дахь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 600 сая рубль орчим гэж тооцдог.
Алена Кабаева
Алина Мартовна Кабаева, оросын гимнастикч, улс төр, нийгмийн зүтгэлтэн, үндэсний медиа групп холдинг компанийн захирлуудын зөвлөлийн дарга, Нэгдмэл орос намын дээд зөвлөлийн гишүүн.
Спортын гимнастикч тив дэлхий олимпын медальт, 2007 онд спортын замналаа дуусгасан. Спортын менежментийн чиглэлээр Мосвагийн их сургууль төгссөн. 2007 онд Төрийн думын гишүүн болсон.


2008 оны 4 сард “Московский корреспондент” хэвлэлд Кабаевыг Путинтай гэрлэсэн тухай мэдээ гарсан, удалгүй тус хэвлэлийн газар хаагдсан. Гадны хэвлэл мэдээлэлд тавьснаар 2015 оны 3 сард Кабаева Швейцарийн тусгай эмнэлэгт хүүхэд төрүүлсэн. Мөн 2019 онд дахин хүүхэд төрүүлсэн, хүүхдүүдийн нэр Иван ба Владимир. 2021 онд олны өмнө сүйн бөгжтэй харагдсан. Эдгээр мэдээлэл оросын олон нийтийн сүлжээ хэвлэл мдээлэлд огт гардаггүй, гарсан ч маргаан шуугиан болж өнгөрдөг, зөвхөн гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагддаг. Зарим нэг хэвлэл мэдээлэлд гарснаар Кабаева эмээ ээж эгч нарын хамт Москва, Сочид 2.5 тэрбум рублийн үнэлгээтэй 10 байр эзэмшдэг, түүний харьяа үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг сэтгүүлчид 120 сая доллар гэж бичдэг.
Путины охид

1985 онд том охин Мария Владимировна Воронцова (Мария Фаассен ) төрсөн. Санкт-Петербург, Москвагийн их сургуульд анагаахын чиглэлээр сурсан, хүүхдийн эмч. Нидерландын бизнесмен Йоррит Фаассентай гэрлэсэн. 2013 он хүртэл Нидерландад амьдарч байгаад 2015 оноос Москвад амьдрах болсон, нэг хүүтэй.

1986 онд хоёр дахь охин Катерина Владимировна Тихонова төрсөн. Москвагийн их сургуулийн проректорын орлогч, “Үндэсний оюун ухааны хөгжил” сангийн тэргүүн, Иннопрактика компанийн захирлаар ажилладаг. Германд төрсөн, Орос дахь германы элчин сайдын яамны тусгай сургуульд сурсан. Санк-Петербургийн үндэсний их сургууль, Москвагийн их сургуулийн механик-математикийн салбарыг төгссөн. Иннопрактика компани 2016 онд 877 сая рубль зарлагадсан байдаг. Сибур команийн захирал Кирил Шамаловтай 2013 онд гэрлэсэн, 2018 онд салсан. 2017 онд Игор Зеленский гэдэг балетийн жүжигчнээс охин төрүүлсэн. Түүнийг эх орондоо болон гадаадад явахад ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны 10 офицер дагаж явдаг байсан гэдэг.
Путины ойрын хүрээллийн 10 менежер
Алексей Миллер, байгалийн хий, “Газпром” дахь төлөөлөгч, 2000 оноос хойш Газпром компанийн удидлах зөвлөлийн даргаар сонгогдсон, түүнийг “Газпром” компанийн хяналтын багцыг улсад авахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн гэж үздэг. 1999 оноос хойш Путинтай ажиллаж байгаа.
Игор Сечин, газрын тос, 1992 оноос Путинтай ажиллаж байгаа. Путины засаглалын үед 2004 оноос төрийн “Роснефть” компанийн захирал болсон. “Роснефтьгаз” төслийн захирлын зөвлөлд орсон. Энэ компани “Роснефть” компанийн хувьцааны 75 хувь, “Газпром” компанийн 11 хувйиг эзэмшдэг, төрийн өмчийг хувьчилж авах давуу эрх эдэлдэг.
Владимир Якунин, төмөр зам, Путины багт эхнээс нь явсан. 2005 оноос РЖД оросын төмөр замын ерөнхийлөгч болсон. Сапсан шинэ үеийн хурдны галт тэрэг худалдан авах төсөл 3.45 сая евро болсон. Харин хятад яг ийм галт тэрэг 470,000 еврогоор авсан гэдэг.
Сергей Чемезов, машин үйлдвэрлэл, холбоо харилцаа, батлан хамгаалахын үйлдвэрлэл. 1996 оноос Путин түүнийг багтаа ажиллахыг урьсан. 2007 онд “Ростехнологий” компани байгуулагдсан, уг компанид 426 компанийн хувь хяналтын багц ирсэн. Төсвөөс маш их хэмжээний мөнгө авдаг (2008 онд 4 сая доллар).
Герман Грефф. банк санхүү, Греф, Путин 2 1991 онд Санкт-Петербургийн хотын захирагчийн албанд ажиллахаар ирсэн. 2007 оноос Сбербанк удирдах зөвлөлийн дарга болсон. Энэ банк төрийн банкнаас маш их хэмжээний дэмжлэг тусламж авч байсан. Одоо энэ банк Төв болон Зүүн Европын томоохон банкны нэг болсон, актив хөрөнгө 10,8 их наяд рубль. Banker сэтгүүлд нийтэлснээр шилдэг 1000 банкны жагсаалтын 11-д (татварын өмнөх орлого 12.3 тэрбум доллар) жагссан.
Николай Токарев, гарын тосны тээвэр, 1990-ээд оны дунд үеэс Путинтай нөхөрлөсөн, бүр өмнө тагнуулд цуг байсан ч гэж ярьдаг. 2007 онд “Транснефть” компанийн захирлуудын зөвлөлийн дарга болсон. Оросын газрын тос дамжуулах тээвэрлэх сүлжээ, шугам хоолой барьж байгуулах, шинэчлэн сайжруулдаг улсын хамгийн том бүтэц. Сөрөг хүчнийхэн асар их хэмжээний хөрөнгө мөнгө үрэн таран хийэн, үр бүтээл муутай ажилласан гэж шүүмжилдэг.
Юрий Ковалвьчук, банк санхүү, даатгал, медиа. 1991 оны үеэс “Россия” банканд ажиллаж байсан. 2000 оны үед Путин ерөнхийлөгч болсны дараахан “Россия” банк цэцэглэж эхэлсэн, 2004 оноос Ковальчук “Россия” банкны захирлуудын зөвлөлийн дарга болсон, мөн энэ үеэс “Газпром” зэрэг оросын томоохон компанийн даатгалыг хариуцаж эхэлсэн. 2008 онд үндэсний медиа групп байгуулсан, харьяалалд нь Рэн ТВ, Тавдугаар суваг, Нэгдүгээр суваг телевизийн 25 хувь, “Ньюс Медиа” (Известия, LifeNews.ru, marker.ru) багтдаг. Энэ группын хамгийн том хувьцаа эзэмшигч нь “Россия” банк байв.
Аркадий Ротенберг, шугам хоолой, барилга угсралт, согтууруулах ундаа, химийн үйлдвэр. Багаасаа бөхийн секцэнд цуг явж байсан. 2001 онд Ротенберг Оросын “Северный Морской путь” банканд хувь нийлүүлж оросын төрийн томоохон согтууруулах ундаа үйлдвэрлэлийн “Росспиртпром” нэгдэл санхүүг тус банкаар хийгдэх болсон. Ротенберг 18 томоохон улсын спирт, нэрэх үйлдвэрийг хянадаг. Мөн Газпром компанид шугам нийлүүлдэг томоохон шугам хоолойн компани эзэмшдэг, барилга угсралтын том нэгдэлтэй. Динамо хоккейн багийн эзэн.
Владимир Стржалковский, өнгөт металлург. 1980 оноос ДХЯ-нд ажиллаж байхдаа Путинтай танилцсан. 2008 онд “Норильский никель” компанийн ерөнхий захирал болсон. Интерросом, US Rusal компаниудтай зах зээлийн ноёрхлын төлөө тэмцэлдсээр байгаа. 4 жилийн ажлын хөлс болгож 55 сая доллар авсан гэж Форбс сэтгүүл мэдээлсэн.
Маттиас Варниг, банк, байгалийн хий, өнгөт метал, Nord Stream и Gazprom Schweiz AG жижиг компани удирддаг. Германы хөрөнгө оруулагч банкир «Транснефти», «Роснефть», Дотоод худалдааны банк, «Русала», «Россия» банк зэрэг байгууллагын хяналтын зөвлөл, захирлуудын зөвлөлд багтдаг.
Эдгээр 10 хүн оросын төрийн томоохон компаниудыг Путины зааварчилгаагаар удирдаж чиглүүлж хөдөлгөж байдаг. Орос оронд Путины оролцоогүй, түүний мэддэггүй том бизнес нэг ч байдаггүй гэж ярьдаг.
Зарим сонин сэтгүүлийн тооцоогоор түүний хөрөнгийг 400 их наяд доллар ч гэж хэлдэг. Анх төрийн тэргүүн болоод оросын бүх бизнесменүүдийг цуглуулж “эх орны төлөө надтай хамтарч ажиллах уу, үгүй юу?” гэж асуусан гэсэн яриа байдаг. Түүнтэй хамтарч ажиллахыг эсэргүүцсэн бүх том бизнесмений ирээдүй бүрхэг болсон, бүх том бизнес дампуурсан буюу улсын мэдэлд очсон гэж ярьдаг.
Түүний улс төрийн хувьд эсэргүүцсэн сөрсөн хүмүүс ихэнх нь амь насаа алдсан, шоронд орсон. Улс төрч Александр Навальный, Борис Немцов, Евгений Пригожин, сэтгүүлч Анна Политковская, олигарх Борис Березовский, улс төрч Илья Яшин, Владимир Кара-Мурза, сүүлийн 2 хүн урт хугацаагаар шоронд ял эдэлж байгаа, бусад хүмүүс нь амь насаа алдсан байдаг.
Мөн Гарри Каспаров (дэлхийн шатрын ), Михаил Ходорковский (оросын бизнесмен), Юрий Дудь (сэтгүүлч, блогер) зэрэг хүмүүс бий.
Найз нөхөд, ойрын хүрээ
Сергей Ролдугин, хийлч, 1970-аад оны сүүлээр танилцсан, Путины том охиныг нь загалмайлсан. Мөн дээр дурдсан Аркадий Ротенберг, Патрушев, Ковальчук, мөн Волга группын хамтран эзэмшигч, газрын тос, байгалийн хий, дэд бүтцийн чиглэлээр ажилладаг бизнесмен Геннадий Тимченко , Сергей Дюмин нар ойрын хүрээний найз нөхдийн хүрээлэлд багтдаг.
Түүнтэй ойр дотно холбоотой бизнесменүүдийн тоонд оросын бизнесмен, тэрбумтан “Базовый элемент” комданий үүсгэн байгуулагч Олег Дерипаска, оросын тэрбумтан аж үйлдвэржүүлэгч, USM Holdngs компанийн үүсгэн байгуулагч узбек гаралтай Алишер Бурхан Усманов, оросын олигарх, тэрбумтан Роман Абрамович, оросын тэрбумтан, аж үйлдвэржүүлэгч Леонид Михельсон, дээр дурдсан германы бизнесмен Маттиас Варниг нар орно.
Путиныг дэмжигч баг
Мөн Путиныг дэмждэг Путины баг нэртэй Путины дэмжигчдийн баг бий. Үүнд урлаг спортын одод, тамирчид, сэтгүүлчид ордог, жишээ нь хоккейчин Александр Овечкин, Павел Буре, Илья Ковальчук, Евгений Малкин, өндрийн харайлтын тамирчин Елена Исинбаева, цанын тамирчин Елена Вяльбе, хам сэлэлтийн тамирин Ольга Брусникина зэрэг тамирчид багтдаг. Сүүлийн үед тус багийн нэр хүнд нь унасан.
Путины анги төгсөлтийнхөн

Путин 1975 онд хуулийн сургууль төгссөн, ангийнхны ихэнх нь хуульч, бизнесмен, хотын захирагчийн албан хаагч, дарга, сэтгүүлч, хүчний байгуллагын албан хаагчид, шүүгч нар болжээ.
Путины залгамжлагч

Оросын ерөнхийлөгчийн туслах, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, 1972 онд төрсөн, 1994 онд цэрэг инженерийн сургууль төгссөн. 1996 оноос төрийн тусгай хамгаалалтын албанд ажилласан. Төрийн тэргүүний холбоо харилцааны асуудлыг хариуцаж байсан. 1999 оноос ерөнхийлөгчийн хувийн хамгаалагчаар ажиллаж эхэлсэн, удалгүй ерөнхийлөгч төрийн тусгай хамгаалалтын албаны аюулгүй байдал хариуцсан дарга болсон. 2013 онд түүнийг Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагын захирагчаар томилсон. 2015 онд Оросын явган цэргийн ерөнхий командлагчийн нэгдүгээр орлогч, цаашлаад Оросын батлан хамгаалах яамны орлогч сайд болсон. 2016 онд Тула мужийн захирагч болсон. 2024 онд ерөнхийлөгчийн туслах болтлоо тухайн мужийг хөгжүүлж, томоохон 25 аж үйлдвэрийг (автомашин, батлан хамгаалах) шинэчлэн тус мужийн аж үйлдвэрийг 29 хувиар хөгжүүлсэн. Путиныг залгамжлах хүний тухайд түүний ойрын хүн, залгамжлагч гэж хамгийн олонтаа дурдагддаг, яригддаг, бичигддэг, хамгийн магадлал өндөртэй хүн бол Алексей Дюмин.
Leave a Reply