Орос украины дайны тойм 04.05.2026

Орос украин дрон пуужингаар харилцан энерги эрчим хүчний хангамж, агуулах, үйлдвэрийг харицлцан бөмбөгдөж байна. Оросын Перм, Туапсе зэрэг хот боомтын газрын тосны агуулах, үйлдвэрийг бөмбөгдөж байгаа нь байгаль дэлхийд муугаар нөлөөлөхөөс гадна дэлхийн энерги эрчим хүчний хангамжийн асуудалд муугаар нөлөөлж байгааг оросын тал анхааруулж байна.

Орос украины фронтод хавар болж, өвс мод ногоо ургаж эхэлж байна. Энэ нь ялангуяа оросын талд сайнаар нөлөөлж байгаа, учир нь өвс ногоо ургаагүй хавар ялангуяа украины дроны хяналт (цэрэг, техникийн хөдөлгөөн ялгарал ихтэй, дээрээс хянахад хялбар) маш сайн байсан бол өвс ногоо ялангуяа модны навч ургаж ногоорсноор энэ хяналт багасч оросын талын дайралт хөдөлгөөнд ашигтайгаар эргэж байна. Ингэснээр украины тал ихэнх бүс нутаг, зарим газар дроноор хяналт тавьж огт чадахгүй байдалд хүрсэн, өмнөх тоймд украин илүү олон дрон үйлдвэрлэж ашиглаж байгаа тухай дурдсан. Мөн дулаан мэдрэгчийн хяналт тандалт дрон зэрэг нисэх тоног төхөөрөмж цаг агаарын байдлаас шалтгаалан өөрчлөгддөг, хүйтэн үед дулааныг илүү мэдрэх боломжтой байдаг.

Оросын тал энэ байдлыг ашиглан идэвхитэй дайралт хөдөлгөөнд орсон, илүү хурдан давшилт дайралт хийж байгаа, одоохондоо бүх галын шугам фронтыг бүхэлд нь хамраагүй ч удахгүй амжилтанд хүрэхээр харагдаж байна.

Өмнө зүгийн Днепр группын хувьд хоёр талаас жижиг тулгарсан тулаан өрнөж байна. Украины тал Степногорск, Приморскоос оросын цэргийг хөөн гаргахыг оролдон сүүлийн долоо хоног дайрч байгаа, Приморск сууринг украины тал бараг эзэлж суурингийн өмнө хэсгээр тулаан өрнөж байна, Степрогорскт хойд хэсэгт украины тал нэвтэрсэн, мөн тулалдаж байна, энэ хэсгийн бусад чиглэлд өөрчлөлт хөдөлгөөн байхгүй.

Дорно группын хувьд оросын тал маш ахицтай амжилттай урагшилж байна. Гуляйполе суурингийн хэсэгт сууринг оросын тал бүслэн хаасан, оросын тал урагш давшин Новоселовка тосгоны захад хүрч байршсан. Оросын тал энэ хэсэгт санаачилгыг гартаа авч Омельник суурин луу чиглэн урагшилж байна. Верхний Терси, Воздвижевка суурин хэсгээр оросын тал мөн амжилттай урагшилж байна.

Том зургаар энэ бүс нутагт оросын 29, 36, 5-р арми тулалдаж байгаа, өмнө хэлснээр мод ногоорч оросын талд давуу тал боломж бий болгож байна. Терновата хэсэгт мөн оросын тал амжилттай урагшилж байна. Оросын 29, 36-р арми украины буцаан авсан нутгийг буцаан эзлэх цэвэрлэх ажиллагааг явуулж байна. Мөн оросын тал энэ бүс нутагт дайны санаачилгыг гартаа авч бодит амжилт үзүүлж байна. Зарим нэг зүйлийн талаар дурдаж ярихгүй өнгөрөхгүй бол украины тал энэ зураг, байрлалтай мэдээг тандалт тагнуулын мэдээ болгон ашиглах явдал гарч байгаа.

Новопавловка суурин тухайн бүс нутгийн гол зангилаа учраас суурингийн эзэмшлийн төлөө ширүүн тулаан өрнөж байна. Оросын тал тус сууринг хянаж байгаа ч укрианы тал байнга дайрч довтолсоор байна. Энэ газрын орсын тал тулааны түшиц газар болгосноор нэг талаар энэ бүс нутагт томоохон түшиц газартай болох, нөгөө талаар Межевая сууринг дайрах бэлтгэл болох юм. Энэ хэсэг оросын Төв группын өмнөд жигүүр хэсэг болно.

Оросын төв группын үндсэн нутаг, Гришина суурингийн тулаан үндсэндээ дууссан, Ново-Александровка тосгоныг оросын тал эзэлсэн, Василевка сууринд тулаан өрнөж байна. Оросын талын Доброполье хот чиглэсэн тулаан ахицтай, Новый Донбасс, Билецкое сууринд тулаан өрнөж байна. Энэ зун энэ хотын төлөөх цуврал тулаан өрнөх нь тодорхой, замд нь Шевченко, Водяное, Новогришина гэсэн жижиг суурин байрладаг.

Торский чиглэлд ямар нэг өөрчлөлт хөдөлгөөн байхгүй, Констатиновка хотын ойролцоо украины талд нөөц цэрэг хүн хүчний асуудал үүсээд байгаа, хотын баруун өмнө хэсэгт оросын тал нэвтрэн, хамгаалж бэхэлсэн, мөн хотын хотын зүүн, зүүн өмнөд хэсэгт нэвтэрч хамгаалан байлдаж байна. Украины тал тус хотыг үхэлдэн хамгаалж байгаа, цэрэг зэвсгийн нөөц нь дуусч байгаа, оросын өмнөд группын цэрэг дайчид энд маш амжилттай байлдаж байгаа, тус хотыг оросын тал буулган авах нь цаг хугацааны асуудал болоод байна. Энэ хотын төлөө оросын өмнөд группын жил, хагас жил тулалдаж байна.

Өмнөд группын зүүн жигүүрт оросын тал Раи-Александровка хотын хойд хэсгийг эзлэн авснаар тус хотыг 3 талаас бүслэн хаасан, энэ хотод украины талын стратегийн том хүч төвлөрөн хамгаалж байгаа, томоохон суурин газар. Цааш Николаевка руу оросын тал толгодоор дамжин дайрах төлөвлөгөөтэй, цааш Славянск, Краматорск хотыг дайрах юм. Украины хэвлэл мэдээллээр Славянск, Краматорск хотын төлөөх тулаан эхэлсэн тухай ярьцгааж байна. Оросын өмнөд группын байдал ийм байна.

Баруун группын дайн тулааны байдал. Энд Лиман хотын төлөө ширүүн тулаан өрнөж байна. Оросын өмнөд группын дайны тулааны идэвхижил энэ хэсэгт сайнаар нөлөөлж, Лиманы өмнөд хэсгийн ой модот хэсгээр оросын тал урагшилж байна. Тус хотын захаар, өмнөд хэсэгт, зүн хэсэгт тулаан өрнөж байна. Дробищев суурингийн орчим орос, украины тал мөн ширүүн тулалдаж байна. Энэ сууринг оросын тал эзэлж урагшилбал Лиман хотын цэрэг дайны хангамжийг таслах боломж үүсэх учраас украины тал энэ сууринг маш сайн хамгаалан байлдаж байгаа. Маш хүнд цус асгаруулсан тулаан өрнөж байна. 2 долоо хоногийн дараа украиын тал энэ бүхнийг тэсч тэсвэрлэхэд үнэхээр хэцүү байхаар харагдаж байна.

Купянск хэсэгт өөрчлөлт хөдөлгөөн багатай, Оросын зүүн группын цэрэг дайчдын эсрэг эндээс украины тал маш их цэргийн нөөц хүч татаж сэлгэн байршуулсан, учир нь тэр хэсгийн галын шугамыг оросын тал сэтэлж дайрч болзошгүй байсан учраас. Ингэснээр энэ хэсгийн цэрэг хамгаалалт суларч хотын зарим хэсгийг оросын тал дайн тулаангүй эзэлж авсан. Энэ хэсэгт украины талын хүн хүчний хамгаалалт бараг байхгүй, хүрэлцэхгүй болсон. Украины тал зарим хэсгийг хүн хүчээр биш дроноор хааж хаацайлж байгаа ч зүлэг мод. модны навч ургаснаар энэ бүгд ажиллахаа больсон. Оросын цэргүүд 2,3-аар хотын зарим хэсгээр чөлөөтэй явцгааж байна. Мөн Купянски-Узловой дагуул хотын өмнөд, хойд хэсгээр жижиг тулаан өрнөж байна. Энэ хэсгийн буюу Осзол голын зүүн эргийн украины цэрэг дайчдын хүнс, зэвсгийн хангамж тасалдаж байгаа нь муугаар нөлөөлж, украины талын хувьд Оскол голын зүүн эргийн нөхцөл байдал хүндэрч, мөн удаан тогтоож дийлэхгүй алдах эрсдэл тулгараад байна.

Оросын хойд группын нөхцөл байдлын хувьд Белый Колодец сууринг эзлэн стартеги, тактикийн түшиц газар байгуулж энэ өмнөд түшиц газраас Новый Бурлук чиглэлийн украины хүчний ар талаас дайрах, цааш Купянскийн мөн араас цохих төлөвлөгөөтэй байна.

Сумскийн мужийн чиглэлд оросын батлан хамгаалах яам Мирополье сууринг эзлэн авч цэвэрлэснээ зарласан, харин украины цэргийнхан үнэн бодит нөхцөл байдал, асуудлыг нуун дарагдуулсаар байгаад ийм байдалд хүргэжээ. Украины талас ямар ч сөрөг довтолгоон дайралт байхгүй, украины ард түмэн, хэвлэл мэдээллийнхэн ойлгомжгүй нөхцөл байдал орчихоод байна. Оросын тал Сум чиглэлд дайрах төлөвлөгөөтэй байгаа, энэ хэсэгт нэмж байрлуулсан украины нөөц цэрэг үндсэндээ байлдах чадваргүй байна.

Украины тал сүүлийн үед оросын интернэт олон нийтийн сүлжээгээр маш их суртал ухуулгын дайн хийж байгаа, украины цэрэг дайчид супермэн оросын цэрэг дайчдыг арав, хорь, зуугаар нь устгадаг гэж бичиж нийтэлж байгаа ч бодит байдалд өөр байна. Жишээ хэлэхэд, Краснополье хэсэгт байлдсан украины цэргүүд маш олноор ямар ч эсэргүүцэлгүй зүгээр зогсож хэвтэж байгаад алагдаж байгаа харагдаж байна.

Сүүлийн үеийн дайн тулаанаас харахад оросын тал цэрэг зэвсгийн хохирол багатай, идэвхи санаачилгатай, амжилттай урагшилж байхад украины тал нөхцөл байдал өөр байна.

Оросын тал Покровск хотыг эзлэн авахдаа ямар болгосон бэ?
Дроны довтолгоо

Дайны бодит нөхцөл байдлыг ойлгохын тулд украины дайны бодит бичлэг оруулья. Оросын тагнуулын албаны трейлер

Leave a Reply

Discover more from MEDEE.BIZ

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading